3 кредитийн сургалт зохион байгуулагдана

3 кредитийн сургалт зохион байгуулагдана

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт 3 кредитийн сургалт зохион байгуулагдана.

  • 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр
  • 09:30-16:30 цаг
  • ЭҮТӨҮГ-ын “Оюу” танхим

Сургалтад АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон Эрүүл мэндийн яамны төлөөлөл, багш, эрдэмтэн судлаачид оролцож дараах сэдвээр мэдээлэл хүргэнэ.

  • Б.Буянтүшиг – АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, НЭМУ-ны магистр

“Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент”

  • Э.Оюунсүрэн – Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч, АУ-ны доктор, дэд профессор

“Эрүүл мэндийн салбарын урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, цаашдын чиглэл”

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”

  • Д.Баярболд – Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч, НЭМУ-ны доктор “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага”
  • Д.Даваалхам – АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор

“НЭМС-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй: 3 цагийн хэлхээс”

  • С.Мягмарчулуун – АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор

“Эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, урьдчилан сэргийлэлт” Сургалтад хамрагдсанаар 3 кредит тооцогдоно.

Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.