
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ОРХОН АЙМАГ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хамтран ажиллах гэрээг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Даваалхам, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

