Давсны хэрэглээ

Давсны хэрэглээг бууруулах ач холбогдол:

Цусны даралт багасна

  • Зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна
  • Амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдэрнэ
  • Ходоодны хавдар үүсэх эрсдэл буурна
  • Хаван, бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ
  • Давсны зохистой хэрэглээ:

Далд давсны хэрэглээ буюу үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болох нөөшилсөн бүтээгдэхүүн, утсан бүтээгдэхүүн, нөөшилсөн ногоо, төрөл бүрийн амтлагчийг бага хэрэглэх

Түргэн хоолны хэрэглээг багасгах нь давсны хэрэглээг багасгана

Хоолыг давсаар биш бусад амтлагчаар амтлах боломжтой. Үүнд цагаан гаа, яншүй, чинжүү, улаан сонгино, ааг ихтэй ногоо, хүмүүлээр амталж болно

Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошгоос давсны агууламж багатайг сонгох нь өдөрт авах давсны хэмжээг анхаарахад тустай.