БОЭТөвд “ Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” нээлтээ хийх гэж байна

Уг аян 2022 оны 8 сарын 1,2 өдрүүдэд 2 хоног БОЭТөвийн Эрүүл мэндийн дэмжих төвийн гадна талбайд иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж шаардлагатай бол зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулахаар төлөвлөж байна.
👏👏👏Энэхүү аян нь 2015 оноос эхлэн 8-н аймагт хэрэгжиж байна. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хаан банк сан хамтран зохион явуулж байгаа бөгөөд Орхон аймаг ЗДТГ, ЭМГ, БОЭТ дэмжин оролцож байна