Хог хаягдал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо.

Хог хаягдал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо.

Халдвараас сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн газар нь “Ногоон ариусгал” ХХК, Хот тохижуулах газартай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОГ ХАЯГДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН АЖИЛТАНГ ЧАДАВХЖУУЛАХ” сургалтыг зохион байгуулж нийт 51 ажилтан албан хаагч хамрагдлаа.

Тус сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид аюултай хог хаягдлын менежмент, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг байгууллага нэгжид мөрдүүлэх, хууль тушаал журмын хэрэгжилтийг хангах, түүнд хяналт тавих чадварыг эзэмших явдал юм.