
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд 50 бяцхан зүрхийг эмчлэх зорилгоор “Эрдэнэт – 50 зүрх” төслийг “Бундан” ТББ болон “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.Жилийн турш хэрэгжих энэхүү төслийн хүрээнд Эрдэнэт хотын ирээдүй болсон 50 бяцхан зүрхийг эрүүл энх болгоно.Энэ амралтын өдрүүдэд “БУНДАН” ТББ болон “ЗҮРХ МАРТАХГҮЙ ХҮҮХДИЙН САН”-ийн хамт олон манай аймагт ажиллаж эхний үзлэг, оношилгоогоо хийхээр төлөвлөж байна.
Эрин зууны бахархал Эрдэнэт хот

