Зөвлөгөө мэдээ

Зөвлөгөө мэдээ

1.ХҮҮХДЭД ИЛЛЭГ ХИЙХИЙН АЧ ТУС:

  • Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ.
  • Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана.
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө.
  • Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог.
  • Оюун ухаан бие бялдрын хөгжил сайжирна.
  • Бусадтай амархан зохицон нийгэмшинэ.
  • Хоолны шингэц сайжирна.

2. Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлээ бууруулж, түүний хүндрэл болох тархины харвалтаас сэргийлээрэй! Зүрх судасны өвчнөөр ойрын 10 жилд өвдөх эсэхийг тодорхойлох эрсдэлийн үнэлгээ заавал хийлгээрэй! Өндөр эрсдэлтэй буюу 30%-иас дээш байх тусам харвалт, шигдээс болох магадлалтай.Эрүүл зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. Даралтын эмээ өдөр бүр тогтмол цагт ууж хэвшээрэй.

3. Цусны даралтыг хэрхэн зөв хэмжих вэ?

  • Хэмжилт хийхээс өмнө 5 минут амраарай
  • Нуруугаа тэгшилж сууна
  • Зүрхнийхээ түвшинд гараа байрлуулна
  • Цусны даралт хэмжихээс 30 минутын өмнө тамхи татах, архи, кофе уухаас зайлсхийгээрэй

Хүн амын 3 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэлттэй эсэхээ мэдэхгүй явж байна.Цусны даралтаа хэмжүүлж хянах тал дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ бага анхаарал хандуулж байна.Цусны даралт бууруулах эмийг: – Өдөр бүр – Тогтсон цагт – Зааврын дагуу хэрэглээрэй.

4. Жил бүр Монгол улсад 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72% нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17%-ийг эзэлж байна

5. Угаарын хийгээр амьсгалах үед хорт хий цусны эргэлтэд орж хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг алдагдуулдаг улмаар эд эрхтэнд ноцтой гэмтэл учруулж үхэлд хүргэх аюултай тул угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье