
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг соён гэгээрүүлэх сургалт
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн соён гэгээрүүлэх зөвлөл, Өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэх дэд зөвлөлтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг соён гэгээрүүлэх сургалтыг 03 дугаар сарын 19-ны өдрийн 08:30-16:00 цагт, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын сургалтын танхимд, Ёс зүйн салбар болон хэсгийн хороо, багийн гишүүдийг чадавхжуулах ёс зүйн сургалтыг 03 дугаар сарын 20-ны өдрийн 08:30-16:00 цагт Эрүүл мэндийг дэмжих төвийн хурлийн танхимд тус тус зохион байгуулна.
Сургалт 2 кредиттэй, төлбөр 25,000 төгрөг байна. Холбогдох утас: 99212621
