“УГААРТАХ ЭРСДЭЛ”-ээс сэргийлэх зөвлөмж
Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хянах, засах
Янданг тогтмол хөөлөх
Яндан, зуухны сойлтыг хаахгүй байх
Түлш бүрэн ноцож дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
Зуухны үнс дүүрсэн эсэхийг тогтмол шалгах
Хийн халаагч, зуухны аюулгүй байдлыг хангах
Битүү орчинд механик хөдөлгүүр (машин асаах…) ажиллуулахгүй байх
Бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, хараа хяналтгүй орхихгүй байх
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж гэртээ суурилуулаарай.