
“Бүх хайраа гэр бүлдээ” сэтгэл зүйн өдөрлөг боллоо.
Орхон аймгийн ЗТДГ, ГБХЗХГ, БШУГ, ЭМГ хамтран “Бүх хайраа гэр бүлдээ” сэтгэл зүйн өдөрлөг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр:
Хувь хүн, хүүхэд, гэр бүлд чиглэсэн 3 төрлийн сэтгэл зүйн сургалт
Гэр бүл, хувь хүний сэтгэл зүйд чиглэсэн 16 төрлийн проектив судалгаа болон сэтгэц оношилгоо
Метафор картны аргад суурилсан хамт олон, хувь хүнд чиглэсэн 3 төрлийн бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө
Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө Стресс тайлах тайвшруулах булан
Хувь хүнд чиглэсэн мэдрэмжийн булан зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
