
ЭМГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Нээлттэй хаалганы өдөрлөг, “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд 5 сарын 27-ны өдөр Амарын талбайд зохион байгууллаа.
Биеийн жингийн индексийг танита аппаратаар тодорхойлж хоолны зөвлөгөө, В, С вирус, сахарын шинжилгээ, цусны даралт хэмжих, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хөндийн эхо үзлэг, дотрын эмчийн үзлэг зөвлөгөө, шүдний эмчийн үзлэг зөвлөгөө, чих хамар хоолойн үзлэг зөвлөгөө, арьс харшлын эмчийн үзлэг зөвлөгөө, уламжлалтын эмчийн үзлэг зөвлөгөө, эмийн худалдаа эмийн зохистой хэрэглээний зөвлөгөө, сэтгэл зүйн тест судалгаа, халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ,
эрүүл мэндийн даатгалын талаар зөвлөгөө мэдээлэл, анхны тусламжийн үзүүлэн сургалт хийлээ.
Нээлттэй хаалганы өдөр Мөнхсүндрэл, Учралтбаяр өрхийн эрүүл мэндийн төв, Эрдэнэт медикал, Эрдэнэт сувилал, Эрхэст-Оргил, Синдерелла, Ласенте, Юутопи, Өлзий үрэл, Мөнхийн үйлс, Эрдэнэ дент, Очир талст, Эм импекс зэрэг байгууллагууд нийт давхардсан тоогоор 672 иргэнд үзлэг зөвлөгөө өгч ажиллалаа.


