УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Умайн хүзүү нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн бөгөөд энд эс хуваагдан төлжих замаар биемахбодод шаардлагатай шинэ эс бий болж байдаг.
Өөрөөр хэлбэл хөгширчихсөн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн төлжиж байдаг тасралтгүй үйл явц юм.
Ийнхүү эсийн нөхөн төлжих явцад олон янзын шалтгаанаар эсийн хувирал өөрчлөлт үүсэж умайн хүзүүний хавдар бий болох эрсдэлд ордог.